Хэн нэгэн хэлж, зааж өгөөгүй ч бага байхаасаа хамгийн сайн сурсан зүйлсийн маань нэг бол бусдад талархах хийгээд баярлалаа гэж хэлж байх.
Гоц гойд шалтгаангүй ч бусдад баярласнаа илэрхийлж байх нь тэр хүнд гэхээс илүүтэйгээр магадгүй өөрт маань сайхан санагддаг болоод орсон гарсан газар, уулзсан хүн бүртээ дээрх үгийг харамгүй хэлдэг байж мэднэ.
Гэхдээ хааяаагүй энэ зангаасаа болж өөрийгөө эвгүй байдалд оруулах бол энүүхэнд. Жишээ нь л гэхэд өнөөдөр нэг ахад хаалга онгойлгож өгөхтэй зэрэгцэн ах ч баярлалаа гэв, би гэнэт өөдөөс нь за баярлалаа... :))))) Юуууу ч гэсэн үг юм байгааан базарваань.
Дээр бас атуусанд явж байсан чинь нэг охин гутлан дээр гишгээд, би ч болоод өнгөрсөн асуудал, март ухааны юм өөртөө хэлээд подкастаа сонсоод зогсож байсан чинь нөгөө охин чинь чихэвч суглангуутаа уучлаарай гээд инээгээд гараа сунгадын. Би балмагдангуутаа өө зүгээр зүгээр гэж гар барьчаад баярлалаа гш. Нөгөө охин чинь WATTTT гэсэн харцаар харангуут нь гэнэт нөхцөл байдлыг дүгнэж цэгнээл Эээээ хорвоооо чи нээрээ тэ, шал миа байна шүү гэж бодоол урагшаа хараад зогсцон хаха. Нөгөө охин хажууд чичрээл байсан, лав уйлаагүй байх хахаха.
Зун бас найзтайгаа гадуур явж байсан чинь манай Солонгос драмын дүр ах нарын нэг (яагаав хотод ирээд дээрэмдүүлээд лагер явах гэсэн чинь атуусны мөнгө энээ тэрээ) бид хоёрыг чиглэж ирээл дээрх түүхээ яриваа. Мань 2 ч аятайхан ааштай явсан болхоороо 500 төгрөг өгсөн чинь ах харин ахилыг аваад шууд тамхи тариа яриад явчлаа. Найз ч амандаа өөө хүн зүгээр юм өгж байхад гэсэншүү юм үглэнгээ дахиад 500 -г түрийвчнээсээ сугалж өгснөө "ЗА БАЯРЛАЛАА" гш хахаха. Тэгсэнээ өө юу вээээээ гэснээ зазазазаза болсон биздээ явъя гш хахаха.
Ер нь баярлалаа гэж хамгийн их хэлснээрээ автобусны карт уншигч л миний урд оруул орно, орохгүй бол орохгүй. Би хааа ч хэлнэ нтр.
Гэхдээ гэнэтийн үйл явдал, тохиолдолд хальт балмагдаад шал буруу юм хэлэх үе байдаг биздээ? Тэгэнгүүтээ дараа нь тэрийгээ бодоод нүдээ аниад уруулаа хаздаг уу? хаха. Би лав өөрөөсөө ичээд тэгдэг.
Өө тийн, уншсанд баярлалаа. PEACE V