top of page
Search

Random #X: Influencer

zingsomnia

Нэг ийм балай юм бодсон юм аа,

"Идэрээ, Төөгөөгийн улаан фэн, эсвэл хэт шүтлэгтэй хүмүүс уншихгүй байвал зохилтой"

Инфлүүнсерүүд гээд хэдэн нөхөд аймар гарч ирээл сүр сүр юм ярьдаг болж. Яг үнэндээ тэд инфлүүнсээ хийсэн ч юмгүй, Чила ахын нэгэнтээ эзэгнэсэн лекцийн зах зээлийг Багабанди ахын титэм үгийнхтэй хуссанаар хайбрид фигурууд болсон.

Би боддог юм аа, Миний Монгол орон буурал түүхийн нухчаанд инфлүүнсэрээр дутаагүй, харин ч баялаг орон.

Нэг жишээ дурдъя лдаа, 1900 оны эхэн үед нэг их мундаг инфлүүнсэр гарч ирсэн, харин 1911 онд Монгол улс Манжын дарлалаас гарах ахуйд нөгөө мундаг инфлүүнсэр буюу одоо нөгөө БОГД ХААН маань хаан болсон.

Монгол улсад ч “Инфлүүнсер” бэлтгэх нарийн чиг шугамтай институд түүхийн уртад байсаар ирсэн. Инфлүүнсэрийн алтан ургийн түүчээг таслалгүй эдүгээг залгуулсан олон газруудаас та бидний хамгийн сайн мэдэх нь “ГАНДАН” институти.

Гандангийн хэдэн ЛАМ нар өнөөгийн инфлүнсэрүүдийг бодвол хэдэн зуун жилээр инфлүүнс хийчихсэн, бусдад нөлөөлөөд сурчихсан улс. Тэгээд ч хэнд яаж нөлөөлөх вэ гэдгээ шинжлэх ухаанч байдлаар судлана, жил ус асуугаад л...

Бод л доо... Идэрээ, Төөгөө нар мянга мундаг инфлүүнсэр байгаад чамд хүүхэддээ ямар нэр өгөхийг зааж чадахгүй, тэр ч бүү хэл ирэх зун нөхөр минь чи УЛААН хувцас ававдаа! гэж чамд хэлбэл ёстой мойййй гээд сууж байна биз дээ?

Идэрээгийн стоориг мянга үзээд үг цээжлэгдэхгүй дагзаа маажиж байх цаг дор аль хэдэн сарын өмнө нэг ламын өгсөн ”Эрдэмтэй болгодог” арц, рашаан тэргүүтэн санаанд ордог л биздээ?

Тэгхээр одоо инфлүнсэр болох атгаг санаа байвал эргэлзэх зүйлгүйгээр Гандан институтыг зорь. Тэгээд хэзээ нэгэн цагт СОШИАЛ ИНФЛҮНСЭР болмоор байвал Гандангаасаа - лайк, шэйр хийвэл хийморийн сан, цагаан шүхэрт үнэгүй айлдаж өгнө гэж Facebook Live хийгээд л гүйцээ.

Амжилт!

18 views0 comments

Recent Posts

See All

© 2017 by the zingx, proudly with wix.com

  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
bottom of page