top of page
Search

Тансаглаж чаддаггүй ТОВАРИШ

Writer's picture: Enkhjin OtgonbatEnkhjin Otgonbat

Гарчиг арай ширүүдсэн үү? гайгүй байгаа...

Ер нь хүмүүс хэлдэг лдээ, хүний авч чадах хамгийн дээд тансаглал бол өдөр болгон 8 цаг сайхан унтах гэж. Харин би бол өдөрт 4-5 цагт бяцхаан тансаглаад үлдсэн цагаа өөрийн хүссэнээр зарцуулах хүсэлтэй байдаг.

Магадгүй зарим хүмүүст шөнийн 2 цагт "THE MOST HARD WORKING SPIDER" гэж хайгаад хэвтэж байгаа товариш яав ч эрүүл биш санагдах байх л даа. Гэхдээ 24 хөн цаг өгөгдсөн нэг өдрийн бүхэл бүтэн 8 цагийг нь унтаад өнгөрөөх хайран биз дээ таминь!

Хүн л юм хойно хааяаадаа өөрийн мэдэлгүй тансаглачихнаа ядаж байхад, сэрчихээд харин есөн жорын юм бодож матрын нулимс царайлаад хэвтчихнэ шүү дээ. Ер нь төлөвлөөгүй тансаглал эдэлснээс байцаа идэж аалз эрхлүүлсэн нь дээр ч юм шиг...

Хайран цагаа нойрноосоо харамлаж байгаад амьдралаараа наадах шахсан нэг үеээ ярьж өгөх үү? Их сургуулийн 3-р курсэд байхдаа өдөрт 3-4 цаг унтаад л, өдөржингөө хоол идэхгүй кофе уугаад л би догь байна болж байна гэж гүйсээр тэр нэгэн намрын өдөр цусаар ханиаж сэрсэн юмдаг. За тэгээд нэг их уянгалаад хадуурч яриад юу гэхэв, ямар ч байсан 3 сар эмнэлэгт хэвтэхээс нааш дээрдээгүй.

Гэсэн хэдий ч одоо болтол унтах цагаа "Conspiracy theory", "Economics", "Tech Reviews" гэх мэт онцын шаардлагагүй зүйлсэд зориулсаар л. Аа харин дахиж тийм байдлаар өвдвөл запаас амь байхгүй учир хоол ундаа сайн идэж байгаагаас гадна 24-ийн ядаж зургааг нь зүүд нойрондоо зарцуулах талаар бясалгаж байгаа :).

39 views0 comments

Recent Posts

See All

© 2017 by the zingx, proudly with wix.com

  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
bottom of page