top of page
Search

Хар санаа ба хайлсан шоколад.

zing

Аймар сүртэй мөртлөө утгагүй гарчигтай юу? хаха.

Өнөөдөр чинь аравдугаар сарын гучин буюу сүнсний баярын өдрийн битүүн юм байж. Дөнгөж сая дэлгүүрт юм аваад зогсож байсан чинь нүүрээ будсан бага ангийн гэмээр арваад хүүхдүүд орж ирээд чихэр гуйгаад гархад нь нэг юм ухаарав хаха.

Миний ойлголтоор бол айл айлын хаалга тогшиж "Trick or treat" буюу Дайл эсвэл мэхлүүл (өөрсдөө мэдээд ойлго хаха) гэж хэлээд амттан авах... Гэхдээ нөгөө л алдартай Монголчлох сэтгэхүй болон сэргэлэн зангаа ашиглан айлуудруу бус дэлгүүрлүү довтолж байдаг байгаа муусайн дайсны цэргүүд :'))). Хамгийн гайхалтай нь худалдагч эгч маань: Өчигдөрөөс хойш энэ том шилэн савыг (чихэрний сав) гурав дүүрэглээ, орж ирцгээгээд л байх юмаа?" гэж бувтнангаа лангуун дээрх хамгийн том чихэрнээсээ тараасаар...

Нөгөө лаг гадаад хэлтэй, гадаад орчинтой сургуулийн сурагчид бишээ. Энгийн л нэг орон сууцны хороолол дунд, миний бага насандаа сонсоо ч үгүй явсан баярыг хэрэндээ л тэмдэглээд баясаж байгаа хүүхдүүдийг хараад дөнгөж сая л нэг Даяаршил гэгч үгийг хамгийн энгийнээр ойлгосон минь энэ.

Дэлхий нэг боллоо, дэлхий хавтгайрлаа л гэдэг. Гэсэн ч бид Солонгос явж ажиллах гэж, Америк явж сурах гэж тоо томшгүй их саад бэрхшээлийг давах хэрэгтэй хэвээр байгааг хараад бид бол нэг болсон дэлхийд багтаж чадаагүй гуравдагч ертөнцийн орон гэж шаааал дэмий бухимдаж байж.

Хөгжлөөсөө ч өндөр босогтой улсын хил давж чадахгүй ч оюун санаа, ухаан бодлоороо бид хаана ч очиж, хэнээс ч суралцах боломжтой юм байна.

18 views0 comments

Recent Posts

See All

© 2017 by the zingx, proudly with wix.com

  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
bottom of page