top of page
Search

Бүлээн цас хүйтэн боргол.

zingx

Тийм ээ, хүйтэн цас бүлээн боргол биш.

Эсэргүү талдаа ч юм шиг. Аливаа муугаас сайныг нь харахыг хичээдэг ч сайнаас нь мууг хайхаа бас больж чададгүй. (Гэхдээ доор бичих юм нээ эсэргүү мэсэргүүтэй эсвэл хайгуулчин майгуулчинтай ямар ч хамаагүй шүү.)

Хүн амьдралыг нь өөрчилсөн, дадал үлдээсэн, бас хүлээлт үүсгэсэн маш олон үйл явдалтай нүүр тулгардаг байх. Байх гэсний учир нь би ганц хар хонь болж үлдмээргүй байна лдаа хаха.

Би бүлээн цасан дор халуун боргол уух ийм нэг сонин дадал арван жилийн төгсөх ангидаа олж авсан юм. Үүнтэй холбогдох дурсамж нь их энгийн мөртлөө гоё. Нэг их том цас бударсан орой бараг л анх удаа болзоонд явхаар болвоо. За тэгээд л 19:00 гэж гарах визээ авах гэж өдөржингөө гэрээ цэвэрлээд цэмбийлгээд тавьчив. Орой ч боллоо, болзоот залуу ч болзоондоо яаарлаа. Болзсон газраа хэдэн минутын өмнө очоод хүлээж зогсож байхдаа ирэх зүгрүү нь харахгүй гээд уулын орой ширтэж нтр хаха. Болзоо маань ч ирлээ, тэгсэн яасан? аль аль нь юу хийхээ мэдэхгүй, ямар ч санаа байхгүй. Дээрээс нь би мөнгөгүй хаха. За алхцгаая гээл алхсан.. Хаашаа ч алхахаа мэдээгүй, зүгээр л зам дагаад random зүйлс ярьцгаагаад л.

Нэг мэдсэн ИХ ДЭЛГҮҮР дээр ирчиж (яг ч дээр нь биш лдээ. хажууд нь xaxa). Тухайн үед байсан манай байр зүгээр л мөсний хонгил байсан учраас би бол ерөнхийдөө оцон шувуу байсан гэсэн үг. Тэгсэн харин болзоот маань хацар нь улайцан нилээн даарсан шинжтэй шүү. Кармаагаа ухсан чинь ашгүй 3000Т байсан, кофе уухуу нтр лаг асууж масууж байгаад их дэлгүүрийн зүүн талын cart наас хоёр YEYE аваад буцаад алхах уу гэсс :')))

Буцаад бараг 3 км алхсан байх, тэр кофе гоо уучихсан. Харин би бариад л яваад байсан. Кофе уух сөхөөгүй яриандаа орсон байх нь байна шд. Гэрт нь оруулж өгөх гээд лифтэнд явж байхад надад "Чиний кофе чинь одоо мөс болцоон" гэж хэлээд шоолонгуут нь л гэнэт санаад ууж байсан санагдана.

Одоо болтол тэр өдрийнх шиг том ширхэгтэй мөртлөө дулаахан цас ороогүй л байна. Гэхдээ л ядаж "нэг тиймэрхүү" өдөр болвол заавал гадаа суунгаа кофе уудаг зуршилтай болждээ.

600 хан төгрөгний зардалтайгаар хийсэн ч хамгийн утга учиртай болзсон болзоо минь энэ. Магадгүй хүүхдүүд байсан болхоор тийм байсан ч юм уу? Үгүй байхаа. Зүгээр л энгийн хүмүүс байсан байх.

Энэ бичвэр болбоос ямар нэгэн атгаг санаа агуулаагүй бөгөөд зүгээр л дуу сонсоод, үнэр үнэртээд өнгөрсөнлүү аялдагтай адил бүлээн цас хүйтэн боргол хараал бодохгүй байж чадаагүй нэг дурсамжынхаа талаар бичсэн бөлгөө. Зиа тэгээд нэг иймэрхүү нэг тиймэрхүү.

51 views0 comments

Recent Posts

See All

© 2017 by the zingx, proudly with wix.com

  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
bottom of page