Би боддог юм, яагаад юм болгон нэг хэвэндээ байх ёстой юм бол гэж. Жишээ нь бид нар яагаад нарыг сар, харин сарыг нар гэж болоогүй эсвэл бүр амьдралыг үхэл гээд үхэлийг амьдрал гэдэг ч юм уу... Тээр нэг цагт нэг нөхөр нарлуу хараад зээээ байзөөөө энэ нэг шар бөмблөгийг чинь юу гэж нэрлийдаа байз гээд дагзаа маажих зуураа "алив та НАР зүгээр байдаа" гэж биен дээгүүр нь гүйлдэх үй олон бөөснүүдийг зандарснаа гэнэт зогтусан: НАР, Нар гэе гэсэн ч юм уу хэн мэдлээ...
Ингэхэд хэрвээ харь гаригийн амьтан байдаг бол маниус тэд нарын хувьд бас харь гаригийн амьтан болж таарна тэ? ааааймар тэнэг насссс, зүв зүгээр тал дундуур цэцэг түүж явж байгаад харь гаригийнхантай таарчуул өөрөө бас шууд харь гаригийнх болоош :)))) Аягү бол галактикийн хаа нэгтээ хэдэн гурвалжин толгойтой том нүдтэй нөхдүүд хуруугаараа шээх зуураа мань шиг дэмий балай юм боддог байж ч магадгүй.
Сая хар баасан гариг гээд шуурлаа. Англиар ч яахав Black Friday гэчихээр хэн нэгний сэтгэл зүйд бараг л нөлөөлөхгүй байх, мэдээж нэг хөгшин гар хүүхдүүдээ Monday, Tuesday... гээд нэрлээд явчихаагүй бол шүүдээ. Харин манайд бас жоохон эвгүйтэх тал бий тэ? Та нарт жоохон хөрслөг (аягүй эвтэйхэн хэлчиж байгаамаа бас хаха) арьстай Баасан гэдэг нэртэй найз байгаа л биздээ?
Би нэг Үзбекстан нөхрөөс чи Жэймс Бондыг мэдхүү? гэсэн чинь мэднэ, хамгийн шилдэг тагнуулч гэнээ. Тэгхээр нь би тагнуулч гэдгийг нь бараг бүх хүн мэдэж байхад харин ч эсрэгээрээ хамгийн бүтэлгүй товариш биш үү? гэсэн чинь нэг сонин харснаа инээж билээ хаха. (заза худлаа худлаа би товариш гэж хэлээгүй ээээ). Тагнуулч гэснээс Хурц гээд нөхөр сая нэг хэсэг нилээн синсац дэгдээвшд. Би багаасаа харж, үзэж хамт өссөн хүний хувьд Япон гаралтайг нь бол гадарлаад байгаа юм. Намайг бага байхад манай гэрийн бүх л цахилгаан бараа SHARP байлаа шүүдээ.
Зааза тэгээд нэг иймэрхүү нэг тиймэрхүү. Байнга сериозний царай гаргаад сериозны юм бичээд байна гэж юу байхав тиймээ?