top of page
Search

Заримдаа

Writer's picture: Enkhjin OtgonbatEnkhjin Otgonbat

Updated: Aug 17, 2022


"Заримдаа л тэнгэрт нар гийдэг Тэхлээр би баярладаг Дандаа л тэнгэрт нар гийдэг бол Сартай шөнийг би хүснэ"

Заримдаа юу буруу байгааг, тэгээд яах ёстойгоо ч мэдэхгүй үе байх юм. Тархи минь атаршаад үхжчихсэн юм шиг, хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэлийн аль нь ч минийх биш. Яг л хэн нэгэн намайг удирдахыг хараад сууж байгаа мэт.

Яг тэр мөчид хуучин БИ гээ гаргаж ирэхийг юу юунаас илүү хүснэ. Усанд сэлэхдээ уушиг дүүрэн цэвэр агаар амьсгалхыг хүсдэг шигээ...


Заримдаа л төрдөг сэтгэгдэл, заримдаа л уулздаг би...

Хэрвээ нэг өдөр би жинхэн БИ гээ мартаад өөр хүн болчихвол яах бол? Тэгвэл заримдаа ч болов буцаад жинхэн БИ болох болов уу?

Заримдаа зүгээр л зөрж өнгөрөх хүмүүсийг хараад нүүрэндээ мишээл тодруулан аз жаргалд автдаг бол заримдаа хичнээн хичээсэн ч муухан мушийхаас хэтрэхгүй. Ганцхан үг, багахан инээмсэглэл хэн нэгний өдрийг гэрэлтүүлдэг гэдгийг мэддэг ч хөмсөгөө тэнийлгэхэд хэтэрхий сул дорой санагдах үе надад хааяа тохиолддог.

Заримдаа бүр өөрийгөө дэлхийн төв мэтээр төсөөлж, мэдэрдэг. Тэгээд болоогүй, бас амьдралын амттайг гайхаж, давж гаршгүй саад бэрхшээл юу ч үгүй мэт аашилна. Чадах учраас... Гэхдээ дараагын заримдаа тохиолдход өчигдөрхөн чадаж байсан зүйлээ өнөөдөр чадахгүй орхиод л явна...

Заримдаа бүр шалтгаангүй хөөрч баярлаж, шалтгаангүйгээр амьдрал улам дурлана. Харин заримдаа хайртай хүмүүстэйгээ байхдаа ч хүртэл ганцаардалруу өөрийгөө түлхэж тэндээ цоожилно....

Заримдаа бид зүгээр л өөр хүн болчихдог. Хэний ч танихгүй, хэний ч уулзаж үзээгүй тэр хүн. Хэнд ч юу гэхийг нь мэдэхгүй, тэгээд хэзээ хаана гараад ирэхийг нь мэдэхгүй ч уулздаг, бүр нэгдэж уусдаг тэр хүн. Хүссэн хүсээгүй өөрийн мэдэлгүй болчихдог өөр хүн....

Заримдаа л...

62 views0 comments

Recent Posts

See All

© 2017 by the zingx, proudly with wix.com

  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
bottom of page