top of page
Search

Үг амилж бодол биелнэ.

Writer's picture: Enkhjin OtgonbatEnkhjin Otgonbat

"Ялагдал гэх зүйл энэ хорвоод үгүй.

Чи нэг бол чи ялна

үгүй бол суралцана"

Хүний тархи дэлхий дээрх хамгийн хүчирхэг компьютер.

Дээрх фактийг бараг хүн болгон мэдэх байх. Гэвч хамгийн хүчирхэг ч гэлээ үүний ажиллах принсипл нь ердийн компьютертэй ойролцоо гэдгийг хүн бүр анзаардаггүй.

Тархи бол тооцолон бодох машин буюу процессор гэж үзье. Харамсалтай нь процессор буву HARDWARE нь бие даан ажиллах боломжгүй бөгөөд ажиллахад нь үйлдлийн систем шаардлагатай. Тэгвэл бидний тархины үйлдлийн систем нь бидний оюун ухаан байх нь. Харин үйлдлийн системийг IT инженерүүд Javascript, C++ гэх мэт тоон хэл ашиглаж кодлох замаар бий болгодог нь хүний жишээн дээр үг болж байгаа юм.

Бид бүгдийн мэдэж байгаагаар компьютер өөрөө бие дааж ямар нэгэн үйлдэл гүйцэтгэх чадамжгүй, зөвхөн комманд биелүүлэх боломжтой. Бидний тархи ч мөн адил ил болон далд ухамсраас дамжуулсан коммандын дагуу үйл хөдлөл, тэр ч бүү хэл дотоод шүүрлийн системийг зохицуулж байдаг. Юу гэсэн үг вэ гэхээр, бид хандлага, хэрэглэж байгаа үг, болон бодлоо захирснаар өөрийн бие болон ил, далд ухамсарыг бүрэн хянаж чадна гэсэн үг бөгөөд үүгээрээ дамжуулж бие физологдоо хүртэл нөлөөлж болох юм.

Монголчууд хүүхдэд янз бүрийн бэлэг авхаасаа илүү бэлэн мөнгө өгөх нь түгээмэл ажиглагддаг. Тэр нь ч зөв сонголт байж мэдэх бөгөөд хэзээ ч хэрэглэхгүй зүйлээс мөнгө нь хамаагүй дээр. Гэвч мөнгө өгөхдөө "дуртай юмаа авч идээрэй, эсвэл хоол авж идээрэй" гэх мэтээр хэлдэг. Харин хүүхдийн тархи дээрх мэссежийг далд ухамсардаа хүлээн авдаг бөгөөд бид өөрсдөө ч тэр бүр анзаарахгүйгээр үрэх аргыг нь хүүхдийн тархинд кодолдог байх нь. Үр дүнд нь мэдээж хүүхэд чихэр авж иднэ.

Харин манай нэг Солонгос найз хоёр жилийн өмнөх зун аавтайгаа хамт Монголд ирсэн юм. Би ч хотоо үзүүлж нэг өдрийг хамт өнгрөөсөн. Харин аав нь надад "бэлэг авж амжсангүй ээ, уучлаарай, энэ Солонгос маягын бэлэг, хадгаламжиндаа нэмэрлээрэй" гэж өгсөн мөнгийг нь эргэлзээгүйгээр хадгаламжиндаа хийсэн санагдана.

Амжилттай хүмүүс Мөрөөдөл гэх үгийг ашиглахаас зайлсхийдэг бөгөөд үүний оронд тэд Төлөвлөгөө гэх үгийг ашигладаг. Миний мөрөөдөл бол аз жаргалтай амьдрах гэж хэлэх үед тархинаас ирэх хариу үйлдэл хязгаарлагдмал ба богино хугацааны идэвхи, үр дүнгийн төсөөлөл зэрэг үүнд багтна. Харин, миний төлөвлөгөө бол аж жаргалтай сайхан амьдрах гэх үед тархи далд ухамсараар дамжуулан үе дараатай обжективүүдийг бий болгодог байна. Ингэснээрээ бид өөрсдөө ч мэдэлгүй төлөвлөгөөг биелүүлэх үе шатыг бий болгож түүнийгээ биелүүлж эхэлдэг. Мөрөөд, тэгээд түүнийгээ төлөвлөгөө болго.

Ямар нэгэн зүйл чухал зүйлийг хийхийн өмнө бид зүрхний цохилт ихсэх, хөлрөх, гэдэс эвгүйрхэх, толгой эргэх зэрэг шинж тэмдэгүүдийг мэдэрдэг. Үүнийгээ Сандрал хэмээн нэрлэх нь олон. Сандраад байна гэж бодох төдийд л яаанаа гэх бодолд автаж стрессдэж эхэлдэг.

Гэвч өөр ямар мэдрэмж яг адилхан шинж тэмдэгтэй байдаг гээч? Догдлол. Харин догдлол бол сандралын яг эсрэг нь бөгөөд энэ нь өнчин тархид аз жаргалын шүүрэл ялгаруулах комманд өгч, үр дүнд нь бид их бага хэмжээгээр аз жаргал мэдэрж эхэлдэг.

Сандрал ба Догдлол гэх үгнүүдийн алийг нь мэдрэмжээ тодорхойлохдоо хэрэглэхээс шалтгаалаад амжилтийн чанарын савлалт нь том хүрээтэй байдаг.

Үүнтэй мөн адил ялалт ялагдал гэсэн үр дүнгийн хоёр туйлыг хэрхэн нэрлэхээс шалтгаалж дараа дараачын шийдвэр, үйлдэл, бас идэвхи өөрчлөгдөж байдаг. Бүтэлгүй оролдлогыг хэн ч хялбарханаар ялагдалд тооцож болох бол Т. Эдисон шиг болохгүй нэг зүйлийг сурч авлаа гэж бас бодож болно. Хэрэв мань эр гэрлийн чийдэнг зохион бүтээх явцынхаа эхний туршилтыг ялагдал хэмээн хүлээн авсан бол хүн төрлөхтний хөгжил хэдэн зуун жилээр ухрах байсныг тааварлахад бэрх..

Бидний хэлэх үг өөрсдийн хандлагыг тодорхойлж байдаг бол харин хандлага нь сэтгэл зүйн тогтвортой байдлыг, сэтгэл зүйн байдал нь хэлэх үгийг тодолхойлдог. Харилцан хамаарал бүхий энэ гурван ойлголтын хамгийн бага нэгж буюу үгэнд маш энгийнээр нөлөөлж чадсанаар нөгөө хоёрыг нь өөрийн хүссэнээр удирдах боломжтой.

Энэ онд сурж авсан бүх ЭРДЭМЭЭ сайтар ойлгож эрэгцүүлээд ирэх жилийнхээ ололт амжилтанд тустайгаар ашиглаж чадвал чи жинхэн ялагч болох болно.

157 views0 comments

Recent Posts

See All

© 2017 by the zingx, proudly with wix.com

  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
bottom of page