Зиа, өнөөдөр чинь 2017 оны 361 дэх өдөр шдээ. Тэгхээр шинэ жилийн талаар эрээндомлноо.
Шинэ жилийн бэлэг тэмдэг, уур амьсгалыг Монголоос бусад орнуудад гацуур мод, мистлтое, улаан хувцастай бүдүүн эр гэх мэтийн зүйлүүд авчирдаг бол маниусд ганц ширхэг мандарин байхад л болдог тэ? хаха.
Тэгээд л мандаринаа идчээд хальсыг шахаж шүүсийг нь үнэртээл хэсэгтээ л жаргалтай хаха. Хамгийн сүүлд нь шахаад шүүс гарахаа болингуут нь пааран дээр тавьж хатаагаад хаядаг байлаа шд хаха.
Яг мандаринуудын хувьд бол маниус үнэн садист дуракууд байсан байгаа биздээ? хаха
Хааяаа зун мун тэнэг халуун үед хөшигөө хааж байгаад шинэ жилийн дуу сонсоод мандарин идчихээр нээх сайхан сэрүүцдэг шд.
Хүүхэд байхад бэлгэн доторх юмнууд бол ойлгомжтой: мандарин, чокопай, алим зэрэг байх нь хорооны цагдаагаас авсан гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн баталгаанаас ч илүү баталгаатай байлаа.
Сүүлд юм элбэгшээд ирсэн манай томчууд бэлгэнд хийх юмнууд бодож толгойгоо гашилгахгүйн тулд шууд мөнгийн өгдөг болцон тэ?
Нэг бодлын амар, гэхдээ мөнгө бэлгэнд авах болгондоо 20,000Т аас том мөнгөн дэвсгэрт хэзээ гарах юм бол гэсэн балай бодол толгойд орж ирж нтр.
За тэгээд энэ дэлхийн хаанаас ч гацуураа мөнгөөр чимгэлдэг хэсэг бүлэг нөхдийг манайхнаас өөрийг олохгүй шүү. Би бодоод байгаа юм, дээр үед мөнгө нь байвч юм ховор үе, тэгээд нэг аав л ер нь яршиг чимэглэл эдр гэж дэмийрч байхаар чимэглэл авах мөнгийн өлгөчие заюу гэж хүүхдээ загнаад ёолкон дээр нь мөнгө тавьсан нь хэдэн жилийн дараа айлд ирэх зочдын толгойны өвчин болохыг тэр аав хийгээд Балхжав хүртэл таашгүй байсан биз хаха.
Айлд ороод хүүхдэд нь бэлэг өгж баярлуулаад, модон дээр нь мөнгө тавьж аав ээжийг нь давхар баярлуулаад байгаа юм уу хаашай юм хаха.
Талбай дээр оноо гаргаж байгаа хүмүүсийг хархаар хөөрхийс зовоод ч байгаа юм шиг, жаргаад ч байгаа юм шиг... Аймар хүйтэн дээрээс нь битүү угааран дунд мангаррр жаргалтай. Тэр тайзан дээр дуучин байгаа ч юм уу зүгээр youtube ээс шинэ жилийн playlist тавьцан ч юм уу утаан дунд харагдахгүй шдээ хаха. Тэгсэн ч вайбаа алдкү баярлаж чаддаг гайхалтай ард түмэн шүү.
Энэ шинэ жилээр баярын мишээл, тоглолт эдр ч яахав Баттулга ахыг сүү өргөх үү? эсвэл шампанск өргөх үү? гэдэг л их сонирхол татаж байна даа.
Заза, нэг иймэрхүү нэг тиймэрхүү.
"Бүгдэнд нь шинэ он, шинэ жилийн мэнд хүргээд өөртөө хүсдэг хамгийн сайхан бүхнийг хүсье!"