top of page
Search

Халтар Царайт ба Би

Writer's picture: Enkhjin OtgonbatEnkhjin Otgonbat

Халтар царайт нь хав хар кофе гэсс.

Ер нь найдтай хамт байдаг хүмүүс намайг маш их кофе уудаг гэдгийг мэддэг байх... Мэдээж залуу хүнд элдэв сэргээш, тэр дундаа кафейны зохисгүй хэрэглээ шиг хэрэггүй юм байхгүй лдээ. Гэхдээ л кофе миний амьдралын хэв маяг болоод багагүй хугацаа өнгөрчээ...

Зиак би болбоос 2014 он хүртэл хар уснаас ёстой хол явсан хөөн. Тэгээд гэнэн цайлган сэтгэлтэй, цагаахан ходоодтой явж байгаад нэгэн олон улсын залуучуудын холбоонд ажиллахаар болсон юм. Олон оюутнуудаар жигүүрээ хийж явдаг байгуулагт хэлтэс бүрийг хурлын өрөөгөөр хангах төсөв мөнгө үгүй учраас хамгийн боломжит хувилбар буюу coffee shop уудад сууж хурлаа хийдэг байлаа.

Хааяаа ч ерөөсөө ярилцаж тохиролцоогүй хэрн яг нэг газар бүтэн байгууллагаараа цугларчихдаг байж билээ. За тэгээд худалдан авалт хийх чадамжгүй хэдэн мэрзгэр оюутнууд хөөгдөж туугдах бол энүүхэнд... Сүүлдээ хөөгдөхгүй нь тулд ямар нэгэн юм авах ёстой юм байна гээд авъя гэсэн ч оюутан халаасанд ахадсан үнэтэй меню харж дагзаа маажиж байгаад НЭГ АМЕРИКАНО, ТОЛЛ хэмжээгээр гэж хамгийн анх хэлж байв.

Тэр цагаас эхлээд миний амьдралын хамгийн том асуулт "орших уу? эс оршихуу?" биш "өдрийн хоол уу? кофе юу?" болсон юмдаа. Бараг өдөр болгон уулзаж ярилцах шаардлагатай ажил хийдэг байсан учир өдөрт нэг кофе гэсээр дадал үүсгэж тэр нь одоо амьдралын хэв маяг болсон.

Гэхдээ би кофег их утга учиртай уухыг хичээдэг. Жишээ нь зуны цагт ойролцоогоор 2.5км хол байдаг нэг газарт л кофе ууна, очихдаа зөвхөн алхаж л явна. Тэгхээр кофе бол зүгээр л шалтиг, харин кофе авхаар явах нь миний дуртай зүйл нь юм шиг. Алхаад, дуу сонсоод, кофе гоо уугаал... Удахгүй ч зун боллоодоо...

Харин одоо бол энэ миний сул талаа нуух, өөрийгөө сатааруулах хамгийн шилдэг арга. Хааяаа ганцаараа байхаар зүгээр л олон хүмүүстэй байгаагаа мэдрэх гэж кофе шопд сууж хүмүүсийг, амьдралыг ажиглаж суух дуртай. Уг нь ном уншаад ганц сайхан американо уух ч ТЭНГЭРЛЭГ ОРШИХУЙ юмшдэ, даан ч сүүлийн үед барны дуу явуулдаг болчиж энэ хэдэн шопууд чинь...

33 views0 comments

Recent Posts

See All

© 2017 by the zingx, proudly with wix.com

  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
bottom of page