top of page
Search

Дахиад л НАМАР

Writer's picture: Enkhjin OtgonbatEnkhjin Otgonbat

Updated: Aug 11, 2022


(DRAFT_V1)

Тиймээ, ахиад л намар...

Намар ер нь жоохон гунигтай тэ? Саяхан л ногоорч байсан өвс навч шарлаж, үзэсгэлэн гоогоо гайхуулхаар газрын хөрсийг байдаг хүчээрээ нэвтлэн гарж ирсэн цэцэг гандаад л.

Ингэхэд цэцэгс намар ирж байгааг, бишээ намар болхоор гандана гэдгээ мэддэг болов уу? Үгүй байхаа, хэрэв мэддэгсэн бол хамгийн үзэсгэлэнтэйгээрээ гарж ирэх гэж тэгэж их хичээхгүй байсан байх.

Бид ч нэг их ялгагдах зүйлгүй дээ, хэзээ гандахаа мэдэхгүй мэдээд ч хэрэггүй байх. Хамгийн МУНДАГ болохын тулд өдөр бүр л хичээцгээж байгаа. Гэхдээ бүр их хичээхгүй бол НАМАР ойрхон байж мэднэ шүү.

Ингээд харахаар юм бүхэн өөрт хувиарлагдсан цаг хугацаатай. Гол нь тэр цаг хугацаандаа өөрийн чадах хамгийн сайхнаараа л байх хэрэгтэй...

Аа тийм, Намарт би жоохон дуртай.

Намрын сэрүүхэн орой алхаад л, хүмүүсийг ажиглах хамгийн гоё. Хүүхдүүд инээлдэж гүйлдээд л, нөгөө л нэг цэцэрлэгийн сандал дээр залуу хосууд юуг ч юм мөрөөдөн ярилцаад л... Бүх зүйл төгсөх болоогүйг мэдрүүлэх шиг.

За тэгэж алхсаар хэзээний танил болсон кофе шопдоо орж суугаад уудаг борголоо хамгийн томоос нь захиалчихаад цонхоор нь хараад суух ч бас аятайхан.

Их хотын амьдралыг тэгэхэд л би нэг анзаардаг билээ. Хаашаа ч юм яарсан хүмүүс машин зам дээр ногоон гэрлийг тэвчээргүйхэн хүлээцгээх зуур автобусны буудал дээр дөнгөж сая ирж зогссон автобусанд суухаар хүмүүс оочёрлоцгооно.

Яг энэ үед миний хувьд цаг зогсчихсон мэдрэмж төрдөг. Ганцаархнаа юунд ч яарахгүй, юунд ч санаа зовохгүй. Яг л надад тохирсон тансаглал юмдаа.

Тэгээд л удахгүй өвөл боллоодоо.

Ай хө...

27 views0 comments

Recent Posts

See All

© 2017 by the zingx, proudly with wix.com

  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
bottom of page