Зүгээр л баахан RANDOM юм бодож байгаад ер нь бид нар яагаад "Зүгээр л" сайхан амьдарч болдоггүй юм бол гэж бодоод...
Амьдрал аягүй амттай тэ? гэж мэгээд хаха. Гэнэт аймар амьдрал ярьсан...
Тэгсэн чинь нөгөө амттай амьдрал дээр чинь шуналтаж баахан амтлагч хийгээд ШОРВОГ болгочихдог дуракууд нь бид нар өөрсдөө.
Жоохоон ч гэсэн амьдралдаа хамгийн сайн ойлгож авсан зүйл бол эрүүл байвал хамгийн баян гэсэн ойлголт. Эмнэлгийн орон дээр цусаар ханиалгаад хэвтэж байхад үнэхээр юм юм л бодогддог юм билээ лдээ.
Тэгэхээр хэдүүлээ ерөөсөө юу яацгаая, П энэ болохгүй байна, тэр ингээд байна, би ганцаараа насыг барлаа эдр гэдэг өчүүхэн бодлоо хаяцгаая.
Зүгээр л амьдарцгаая лдаа. Амьд байцгаах биш, яг гоё АМЬДАРЦГААЯ.
Яадгымбээ ганц бие бол өдөр болгон дурла лдаа, хөөрхөн охинд хаалгийг нь онгойлгож өг, аз чинь таараад инээмсэглэлээр шагнуулвал өдөржингөө жаргалтай алх,
Яадгымбээ хамаг мөнгөөрөө дуртай кофегоо аваад гэрлүүгээ алх, зүгээр л вайберлдаа.
Машинтай байсан ч гэсэн нэг долоо хоног атуусаар яваад үз, шинэ зүйлс харж үз, алх.
Хамгийн гол нь аар саар юманд л битгий бухимд, гутлан дээрээ гишгүүлчээд битгий шуул П гээ уншиж бай, яахавдээ арчиж болох юм, хэлсэн муухай үг чинь тэр хүний сэтгэлд хэр удаан түгжээтэй байх бол?
Яг үнэн, зүгээр л мөрөөрөө амьдрах ер нь гоё шдээ тэ, яадымбээ өдрийнхөө хоолыг алгасаад дуртай кофегоо авч ууцгааялдаа. Сэтгэл ханамж хамгийн мундаг нь биздээ энэ чинь одоо..
Маш жижигхэн зүйлүүд хэмжээлшгүй аз жаргалыг агуулж байдаг юм шиг.. Бид л завтай мөртөө завгүй царайлж тэр бүгдийг анзаардагггүй байх. ЗҮГЭЭР Л жижиг ч гэсэн зүйлсээс аз жаргалыг мэдэрч сурвал тэр л хамгийн том ЭРДЭМ болох байх.
*Тэр зөв бичгийн дүрэм энээ тэрээгээ ярьдаг газраа ярьцгаагаарай
**Санаа нийлэхгүй байсан ч зүгээрээ, би чиний бодлыг хүндэлнэ