...
- Enkhjin Otgonbat
- Sep 9, 2018
- 1 min read

Хүн бол сэтгэлийн амьтан гэж яг үнэн байдаг шүү. Хэд хэдэн найзууд маань энэ муу умагар блогийн минь талаар сайшаасан хэдэн үг хэлсэн чинь юу ч хамаагүй бичээд л баймаар санагдаад эхэллээ.
Өнөөдөр өөрийнхөө бодсон юмны нэгийг ч гэсэн биелүүлчихсэн додьгор гэгч нь сууж байна лдаа би гэдэг хүн чинь. Би өмнө нь хэлж байсан даа, хүмүүсийг ажиглаад л, чимээгүй сууж байх их гоё гэж...
Өнөөдөржингөө л хүмүүсийг ажиглаж алхлаа, тэгээд ер хүмүүс юуны төлөө амьдраад, эсвэл ажиллаад байна гэж бодоод, үр дүнд нь нэг ийм конклушион хийчихээд сууж байна.
МЭДРЭМЖ
Хүмүүс бид ер нь алив гоё сайхан, тэгээд бас шинэ содон мэдрэмж хүртэхийн тулд л амьдарч байгаа юм шиг.
Аз жаргал, уйтгар гуниг, аяга кофе, анхны үнсэлт гээд бүгд л есөн жорын түмэн мэдрэмжийг бидэнд өгдөг. Бид ч амьдралынхаа хором мөч бүрт ямар нэгэн зүйлийг мэдэрсээр байдаг. Харин.. Юу ч мэдрэхээ болисон тэр цагт амьдрал дуусах байх лдаа. Үзэхийн хязгаар гэдэг шиг л...
Хүн болгон аз жаргалыг хүсдэг гэж үү? ЯГ ТИЙМ гээд хэлчихэд бас болохгүй юм шиг санагдах. Хүн болгон өөр өөрийн ертөнц, түүн дотроо үнэт зүйлтэй шүү дээ.. Ерөөс энэ орчлонд чинь Absolute Truth буюу туйлын үнэн зүйл гэж үгүй гэж маргадаг философын мэтгэлцээн шиг л.
Тэгэхээр зүгээр л хүмүүс ГОЁ мэдрэмж аль болох их авхын тулд амьдарч байгаа байх лдаа..
Ингээд бичээд л байвал өөрийгөө няцаагаад л бичээд байх юм шиг байна. Одоо болих минь.. Мэдээж хэн нэгэн дээрх бичвэрийг няцаана ( би өөрөө хүртэл няцааж бодоод эхэлчихсэн байхад хаха ), мэдээж хүн болгон өөрийн бодолтой шүү дээ.



Comments