Зааа нэг суусан дээрээ сайхан ноороглоноо.
За тэгээд ингэж суугаад л хорвоогийн хамаг зүйлсийг хамж шимээд бодож эхлэнэ. Уг нь цонхоор хүмүүсийг ажиглах ч бас дажгүй лдээ, гэхдээ л өнөөдөр боддог өдөр.
Мэдрэмж, миний бодлоор бидний амьдралын утга учир мэдрэмжин дээр л дэнсэлдэг. "Миний амьдралын зорилго аялах, учир нь шинэ газар үзэх нь надад үгээр хэлэмгүй аз жаргал өгдөг" гэж ярих хүмүүстэй бишгүй л учирч байсан минь дээрх томёололд итгэх хөшүүрэг болсон билээ.
Гэхдээ би тэр сайхан мэдрэмжийн талаар бичихгүй ээ, одоо лав биш, учир нь хэтэрхий абсурд болчих байх. Харин бүгдийн мэдэрхийг хүсдэггүй тэр мэдрэмжийн талаар бичвэл яах бол?
Эгчээ 1 литр Американо авчихъя...
Харуусал, гашуудал, цөхрөл гээд нэрлэх төдийд л дотор зурах мэдрэмжүүдийг бид цөмөөрөө л туулж гарсан. Ер нь хэцүү мөчид юу хамгийн их дэм болдог юм бол?
ХҮН! Хүн хэрэг болдог шүү дээ! бид хамтдаа гашуудаж, хамтдаа шаналж байж тэр мэдрэмжийг давж гардаг. (Найзтайгаа хамт шалгалтанд унчихаад инээгээд алхаж байснаа санаж байгаа биздээ?) Эмээгээ үдчихээд сууж байхдаа хамаатны хүмүүстэйгээ эмээгээ дурсаад ярихад өөрийн мэдэлгүй нүүрэндээ мишээл тодруулж байж билээ... Их гайхсансан...
Гэхдээ ГЭЗЭГНИЙ ҮЗҮҮР яагаад СЭРЭЛ хөдөлгөөд байгаа юм? Шет.. энэ дууг жаахан аяархан болгоод өгөөч таминь! би энд ажилтай байна..
Би үхэл л хамгийн аймар гэж итгээд саяхныг хүртэл явсан. Бид ер нь яагаад үхлээс айдаг юм болоо? Магадгүй өмнө нь хэн ч үхэж үзээгүй болхоор биз. Бид мэдэхгүй зүйлээсээ л айдаг, арслангаас биш хазчихвал гэхээс нь айдаг биздээ? Харанхуйгаас биш юу байж болох бол гэж бодхоос л айдас хүрдэг. Тэгхээр тийм ч хортой зүйл биш байх нь, тэгээд ч айх мэдрэмж нь хүний адерналин ялгаралтыг дэмждэг.
Одоо хамгийн аймар нь, хоосон мэдрэмж... Юу ч мэдрэхгүй байх тэр үе хамгийн хэцүү. Яг л олон олон удаа цөхрөөд, гашуудаад сүүлдээ мэдрэмжээ алдчихаж байгаа юм шиг. Цөхрөлдөө автсан ч гуйсаар байгаад нэг л өглөө алга болоход хүргэдэг тэр мэдрэмж. Намайг уучлаарай...
-Untitled 2040 SE 17